Монгол
үндэсний
брэнд

Дэлхийн тавцанд Монголыг үнэн бодитой, бүрэн төгс илэрхийлж харуулах нь бидний гол зорилго болохыг нэн тэргүүнд дурдсу.

Соёлын өвийг үзүүлэн таниулахын зэрэгцээ ирээдүйд чиглэсэн томоохон амбицаа харуулах нь манай үндэсний дизайны өгүүлэх түүхийн салшгүй хэсэг байх болно.

Монгол орныг жуулчдад зориулсан лого брэнд, аялал жуулчлалын уриа үг төдийхнөөр харуулахаас илүү Монголчуудын угийн мөн чанар бидний гаргаж ирсэн GO хэмээх концепттой шууд болон шууд бус бүх талаараа хэрхэн нийцэж буйг энэхүү брэнд бүүкээр тусган харуулахыг зорив.

Эндээс та дизайн гээч зүйл монголчуудын язгуур шинж чанартай салшгүй уялдаатай болохыг, түүнчлэн манай үндэсний бэлгэдэл, дүрс хээнүүд дизайны нарийн ур, торгон дүрслэлийг монгол ялгамж чанараараа хэрхэн амилуулдгийг харах болно.

MONGOLIA

Соёмбо:
Үндэсний бэлгэдэл



17 дугаар зууны Монголын шашин соёлын тэргүүн, дүрслэх урлагийн том төлөөлөгч Өндөр гэгээн Занабазарын зохиосон Соёмбо тэмдэг бол манай үндэсний бэлгэдэл.

MONGOLIA үгэн тэмдэгтийг Соёмбо тэмдгийн бүх дүрсийг ашиглан бүтээсэн болно. Ийн бүх элементийг оролцуулан бүтээхдээ үсэг болоод бичиглэлийг онцгой байдлаар урлахын зэрэгцээ орчин үеийн үгэн тэмдэгтийн өнгө аястай нийцэхүйц бүтээлээ.

Энэхүү лого тод, өргөн, эрс тэс өнгө аяс бүхий бичиглэлтэй бөгөөд монголчуудын үнэт зүйл, уламжлал, шударга зан чанарын илэрхийлэл болно хэмээн үзэв.

MONGOLIAMONGOLIA
MONGOLIA

Go Mongolia:
Үндэсний уриа үг



GO концепцийг MONGOLIA нэрийн цөмд багтаад зогсохгүй монгол үндэстний шинж чанарын толь болохуйц үг хэмээн тодорхойлсон. Хоёрхон үсэгтэй тун энгийн үг мэт боловч маш олон утга агуулгатай юм. Түүнчлэн үндэсний оюун санаа, сүнслэг чанар, хөдөлгөгч хүчийг тодорхойлохоос гадна монголыг дэлхийн тавцанд хүргэх уриалга болох учиртай.

Ийнхүү бид GO үгийг боловсруулан гаргасан брэнд дизайныхаа философитой нэгтгэснээр илүү утга төгөлдөр болж биежлээ. GO биднийг үйлдэлд уриалахын сацуу хөдөлгөх хүч болно. Энэ үгийг идэвхтэй, эрч хүчтэй, хүсэл тэмүүлэлтэй байдлаар ашиглаарай.

Эх орныхоо энгүй уудам тал нутаг, захгүй сунайх уул толгодын дунд бид хэзээнээсээ нүүдэллэн, мөнхийн хөдөлгөөнд аж төрж, онгон дагшин байгалийн хуулиар хувьсан хөгжиж, дасан зохицож, цагийн эргэлтэнд тасралтгүй хөдөлгөөнд оршиж ирсэн ард түмэн билээ. MonGOlia, Always Moving бидний энэхүү үргэлжийн хөгжил хувьсал, өөдөө дээшээ тэмүүлэх тэмүүлэл, эрч хүч, зогсолтгүй, харьшгүй чанарыг илэрхийлж буй.

MONGOLIA

Эх орныхоо энгүй уудам тал нутаг, захгүй сунайх уул толгодын дунд бид хэзээнээсээ нүүдэллэн, мөнхийн хөдөлгөөнд аж төрж, онгон дагшин байгалийн хуулиар хувьсан хөгжиж, дасан зохицож, цагийн эргэлтэнд тасралтгүй хөдөлгөөнд оршиж ирсэн ард түмэн билээ. MonGOlia, Always Moving бидний энэхүү үргэлжийн хөгжил хувьсал, өөдөө дээшээ тэмүүлэх тэмүүлэл, эрч хүч, зогсолтгүй, харьшгүй чанарыг илэрхийлж буй.

Үндэсний фонт

Монгол шиг өвөрмөц үндэстний хувьд өөрийн үндэсний хэв шинжтэй үсгийн фонттой байх нь туйлын зөв. Бид үндэсний үгэн тэмдэгт болон лого бүтээх ажлыг латин, кирилл үсэг, тооны аль алин дээр иж бүрэн болгож өргөжүүллээ.

Энэхүү sans serif фонт нь бусад гротеск төрлийн фонтууд дотроос хамгийн тод томруун нь болохоос гадна утга учиртай, нөлөө бүхий гарчиг бүтээх зорилгодоо нийцэж буй юм.

MONGOLIAMONGOLIA
MONGOLIA

Үндэсний өнгө

Тохиромжтой, тааламжтай өнгөнүүдийг олохын тулд бид үндэсний бүтээлүүдийн хийц загварт анхаарал хандуулах нь зүйтэй. Төрийн далбааны сүр жавхлант өнгөнүүдээс авахуулаад уламжлалт дээл хувцасны хатгамал, оёдлын үзэсгэлэнтэй өнгөнүүдийг ч бодолцох хэрэгтэй.

Эд бүгд нийлж монгол үндэстнийг илтгэх өвөрмөц өнгөний хоршлыг бүтээх юм. Бидний сонгосон өнгөнүүд нэг нэгэнтэйгээ хоршиж, мөн эсрэгцэж, биесээ илүү тодотгож байх учиртай.

Энд ашигласан өнгүүд манай үндэсний баялаг уламжлал, хэв шинжийг мөн агуулна.

MONGOLIA
MONGOLIA
MONGOLIA

Үндэсний зураглал

Зураг ашиглах шаардлагагүй үед визуал зохиомж бүтээж болохуйц график боловсруулалтыг бид хийсэн юм.

Өмнөх хуудсанд үзүүлсэн алдартай буган хөшөөний зургийг ашиглан битмап зураг хэрхэн бүтээснийг харна уу. Ийм битмап зургийг хэзээ ч бүтнээр нь ашиглахгүй, харин сонирхол татахуйц жижиг хэсгүүдийг л ашиглахыг анхаарна уу.

MONGOLIA
MONGOLIA
MONGOLIA
MONGOLIAMONGOLIA
MONGOLIAMONGOLIA
MONGOLIA
MONGOLIA
MONGOLIA

Санамж

Тус гарын авлагад багтсан брэндингийн өнгө төрхийг бүх төрлийн согтууруулах ундаа, тамхи, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, галт зэвсэг, садар самуун явдалтай холбоотой хэрэгсэл, үйлчилгээ, сурталчилгаанд ашиглахыг хориглоно.
Брэндингийг ашиглахдаа ЗГХА Соёл, урлагийн газарт хүсэлт тавьж холбогдох маягтыг бөглөж ашиглана уу.



Татаж авах
MONGOLIA
MONGOLIA

Хаяг: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг 8-р хороо, Бага тойруу 1, Ерөнхий сайд А.Амарын гудамж, Соёлын төв өргөө Г корпус, 6 давхарт 605 тоот

И-мэйл: info@culture.gov.mn
Утас: +976 51 264944